images

Хэнтий: "Трио" киног тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үнэгүй үзүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-16


   Хэнтий аймгийн Чингис хотод “Трио” уран сайхны киног тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад үнэ төлбөргүй үзүүллээ. Киноны гол дүрд нийслэлийн 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн гол дүрд нь тоглосон билээ. Хэнтий аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр тус киног өнгөрсөн өдрүүдэд хоёр удаа үзүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав жүжигчин Д.Баттөмөрт талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүссэн байна. Хэнтий аймаг 2021 оноос хойш хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд "Призм" жүжгийн дугуйлантай хамтран үе тэнгийн дарамт, хорт зуршлын талаар хоёр жүжиг бүтээж, тайзнаа тоглож байв. Харин энэ удаа дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл зэрэг том сэдвүүдийг хөндсөн уран бүтээлийг хүүхэд, эцэг эхчүүдэд үзүүлснээр онцлог боллоо. "Трио" нь өнгөрсөн онд таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.